Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр маргааш цас ахиу орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-16 08:26:10

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -8-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -3--8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-+9 градус, бусад нутгаар -4-+1 градус дулаан байна.


Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 17-нд ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости