Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-15 09:41:16

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх 26.7 сая малын 21.4 сая нь 2025 оны эхний 9 сард төллөжээ. Гарсан төлийн 98.4 хувь буюу 21.1 сая төл бойжиж байна.


Эм хонины 83.4 хувь, эм ямааны 80.2 хувь, ингэний 47.1 хувь, үнээний 72.1 хувь, гүүний 69.7 хувь нь төллөжээ.


Эдүгээ 9.8 сая хурга, 8.5 сая ишиг 1.5 сая тугал, 1.2 сая унага, 86.8 мянга ботго бойжиж байна. Бойжуулсан нийт төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өссөн аж.

Связанные новости