Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-05 16:27:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлдэгчдийн зээл төлөлттэй холбоотой мэдээллийг ирүүлэв.

Зээлийн багцын мэдээллээр зээлдэгч нар энэ оны 4 дүгээр сарын 4-ний байдлаар тус банканд нийт 150 тэрбум, 579 сая төгрөгийн төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Зээлийн эргэн төлөлтийг ангиллаар авч үзвэл:

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,228,039,739 төгрөг,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,000,948,331 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ.



Связанные новости