"Монгол алт", "Ган хийц"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 2,685,762,120 төгрөгийн үнийн
дүн бүхий 9.7 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол алт" (ERS+14.96%) болон "Ган хийц" ХК (GHC+14.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-15.00%) болон "Монгол шуудан" ХК (MNP-13.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 132,913 нэгж эрхийг нийт 62.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.06 хувиар буурч, 35687.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,695,503,960,298 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.