Волейболын лигийн тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймагт волейболын спортыг хөгжүүлэх зорилгоор саяхан байгуулагдсан “Шидэт бөмбөг” холбооноос “Анхдугаар лиг” тэмцээнийг амжилттай зохион байгуулж өчигдөр шилдгүүдээ тодруулжээ.
Энэхүү тэмцээнд таван баг өрсөлдөж Дорнод НАА ТӨҮГ-ын тэргүүн байрыг эзэлж “Мөрдэстнүүд”, “Эрчим” багууд удаалсан байна. Тэмцээний шилдэг довтлогчоор М.Бэлгүүдэй, шилдэг хамгаалагчаар Ариунбат, шилдэг холбогчоор Б.Есөнтөмөр, тэгш тоглогчоор А.Баянмөнх, шилдэг дасгалжуулагчаар Г.Баясгалан нар шалгарсан байна.
Б.Туяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Ulaanbaatar