Хөрөнгийн биржид өнөөдөр 8.8 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 19-нд энгийн арилжаагаар 50 ХК-ийн 1,265,043,865.46 төгрөгийн үнийн дүн бүхий 8.8 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 31 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Ард кредит ББСБ" (ADB+14.98%) болон "Монгол даатгал" ХК (MDIC+14.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" (DAH-9.77%) болон "Мик холдинг" ХК (MIK-9.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 374,368 ширхэг нэгж эрхийг нийт 68,243,846 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 2.25 хувиар өсөж, 28622.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,439,940,170,017.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.