Хүнсний ногоо 18.9 мянган тонноор илүү хураан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны мэдээллээр өнгөрсөн онд хураан авсан ургацын дүн өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, 2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 428.9 мянган тонн үр тариа хураан авч, гурил үйлдвэрлэлд 238.6 мянган тонн буудай нийлүүлжээ. Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад, үр тариа 4.1 мянган тонноор, төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлттэй байна.