Голомттой бүсээс ачаа тээврийн машинд нуугдаж ирэх тохиолдол гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Голомттой бүсээс ачаа тээврийн машинд нуугдаж ирэх тохиолдол гарч байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ачаа тээврийн машины жолооч найзыгаа нууж постоор нэвтрэхийг завдсан бол карго нэрээр иргэдийг нууцаар тээвэрлэсэн тохиолдлыг Цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ. Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна гэв. Тиймээс иргэдийг зохих журмын дагуу аймгийн Онгой комисст хүсэлтээ тавин, шинжилгээгээ өгч, төв магистрал замаар зорчиж, хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar