“Инвескор актив ХБҮЦ”-ны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Инвескор актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 1 дүгээр сарын 13-14-нд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явуулсан. СЗХ-ны даргын энэ оны 1 дүгээр сарын 18-ны 1/175 тоот албан бичгээр "Инвескор актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгосныг үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс буюу 1 дүгээр сарын 20-ноос эхлүүлэхээр боллоо.
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс үүсч байна.