Зөвшөөрлийн бичиг үндэслэн мал тээвэрлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Очих гэж буй аймгийн зөвшөөрлийн бичгийг үндэслэн амьд мал тээвэрлүүлнэ гэж Онцгой комиссоос мэдээллээ. Учир нь очиж буй аймгийн Онцгой комисс зөвшөөрөөгүй байхад мал тээвэрлэснээр олон километр зам туулах, эргэж буцах тохиолдлууд гарсаар байгаа юм. Тиймээс иргэдийг өөрсдийгөө эрсдэлд оруулж, тухайн аймагт хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа тул голын мөсөн дээр машинтай дрифт хийх, чарган дээр хүүхдээ суулган машинаар чирэх зэргээр эрсдэлтэй зүйл хийхгүй байхыг анхаарууллаа.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar