"Техник импорт", "Хөвсгөл алтан дуулга"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өчигдөр, 12 дугаар сарын 4-нд энгийн
арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 20,109,258.73 төгрөгийн
үнийн дүнтэй 108.336 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт
цаасны ханш тогтвортой байв.
Мөн өдөр
"Техник импорт" (TEX+15.00%)
болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+6.49%)-ийн хувьцааны ханш
хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-10.53%) болон
"Ард кредит ББСБ" ХК (ADB-4.05%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай
ХОС-ийн 19,857 ширхэг нэгж эрхийг нийт 2,087,717 төгрөгөөр
арилжаалсан байна. ТOP-20 индекс 0.17 хувиар
өсөж, 17687.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,606,301,267,270.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү.