"Бэрх Уул","Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 21-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 41,044,514.77 төгрөгийн үнийн дүн бүхий 133.529 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+14.86%) болон
"Ариг гал" ХК (EER+14.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Махимпекс" (MMX-10.00%) болон "Эрдэнэ
Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-4.61%)-ийн хувьцаа хамгийн
их уналттай байлаа.
ТOP 20 индекс 0.48 хувиар
өсөж, 17529 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,601,006,003,157.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү.