"Монгол савхи", "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 30-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 39.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 322.575 хувьцаа арилжлаа. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Монгол савхи" (UYN+6.67%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+2.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-14.77%) болон "Ариг гал" ХК (EER-3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаас 99 мянган төгрөгөөр арилжив. "TOP 20" индекс 0.54 хувиар өсөж, 17531.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,598,039,411,183.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.