"Тээвэр дархан", "Баянгол зочид буудал" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 28-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 67.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 353.818 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Тээвэр дархан" (TEE+14.98%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-12.13%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-7.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.62 хувиар буурч 17459.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,455,080,675.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.