"Монгол савхи", "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржи өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 171.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол савхи" (UYN+13.90%) болон "Махимпекс" ХК (MMX+11.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-13.73%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-13.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 үнэт цаасыг 2 сая төгрөгөөр арилжжээ.
"TOP 20" индекс 1.71 хувиар буурч 16758.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,561,537,315,001.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.