Хөрөнгийн биржид 6.9 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 729,212,414.94 төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 63 компанийн 6.9 сая хувьцааг арилжсанаас үнийн дүн 722.7 сая төгрөг болов.
Өнгөрсөн 7 хоногт хөнгөн үйлдвэрийн салбарын хувьцаа хамгийн их арилжигдав. Тодруулбал, "АПУ", "Сүү", "Говь" зэрэг ХК-ийн хувьцааг хамгийн идэвхтэй арилжжээ. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:
Хамгийн өндөр арилжсан үнэт цааснаас "Багануур" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их буюу 20 хувиар өсөж тэргүүлэв. "Жуулчин Дюти фрий" ХК-ийн хувьцааны ханш 3 өдрийн байдлаар 14 хувийн өсөлттэй удаалжээ. Хамгийн их унасан хувьцаа нь "Бэрх Уул" ХК-ийнх, 15 хувийн уналттай байв.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 65 үнэт цаасыг 6.4 сая төгрөгөөр арилжжээ.
9 дүгээр сарын 4-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,577,958,562,815.82 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16989.35 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.29 хувиар буурсан үзүүлэлттэй байна.