"Дархан Нэхий", "Женко Тур Бюро" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-04 18:49:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 23 ХК-ийн 35,287,814.14 төгрөгийн үнийн дүн бүхий 439.779 хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан Нэхий" (NEH+2.54%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB+2.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн Уул" (DRU-9.09%) болон "Улаанбаатар Бүк" ХК (BUK-8.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.6 хувиар буурч 16989.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,577,958,562,815.82 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Связанные новости