"Хишиг Уул", "Женко Тур Бюро" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 8 дугаар сарын 26-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 84.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 817.676 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Хишиг Уул" (HSX+13.28%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB+11.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Улсын Их Дэлгүүр" (UID-4.92%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-1.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.71 хувиар өсөж, 17099.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,587,772,655,255.82 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.