Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ намар хураах ургацын урьдчилсан төлөв байдал гараад байна.
Ургацын урьдчилсан балансаар энэ онд манай улс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Ингэснээр улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсний хэрэгцээг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрдэх аж.