"УИД", "Монос хүнс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 25-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 37.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 306.522 хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID+5.33%) болон "Монос хүнс" ХК (MFC+1.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" (MIE-14.40%) болон "УБ-БҮК" ХК (BUK-8.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 үнэт цаасыг 1 сая төгрөгөөр арилжив. "TOP 20" индекс 0.38 хувиар буурч 16979.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,970,956,774.93 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.