Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-25 16:18:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын энэ оны 8 дугаар сарын 24-ний А/56 тоот тушаалаар "Ард менежмент ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 сая ширхэг нэгж эрхийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Дээрх үнэт цаасыг СЗХ-ны тогтоол болон холбогдох дүрэм, журмыг үндэслэн бүртгэлээ. Ингэснээр олон улсын биржүүдэд түгээмэл арилждаг бүтээгдэхүүн манай улсын хөрөнгийн зах зээлд цоо шинээр нэвтэрч байна. Энэ нь хөрөнгө оруулагчид эрсдэлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангах бодит боломж бий болж байна. Үүний зэрэгцээ дотоодын зах зээлд нэн шаардаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурь бүрэлдэж буйгаараа онцлог ач холбогдолтой аж. 


Связанные новости