Зарим замуудын зорчих хэсэгт эвдрэл үүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнгөрсөн
амралтын өдрүүд буюу энэ сарын 1, 2-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны
улмаас Сэлэнгэ, Дархан чиглэлийн замуудын зарим зорчих хэсэг эвдрэлд орсон
байна.
Тодруулбал 8-р сарын 01-ний өдөр орсон
усархаг, ширүүн борооны улмаас А0402 дугаартай Дархан-Сүхбаатар
чиглэлийн авто зам дагуу эвдрэл үүсээд байгаа аж. Тухайлбал Шарын голын гүүр гараад 262-263-р км-т
замын далан хөвөө гурван хэсэгт
үерт урсаж, эвдрэл үүсчээ.
Иймээс иргэд олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar