"Монгол даатгал", "Монгол нэхмэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 100.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 549.843 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол даатгал" (MDIC+15.00%) болон "Монгол нэхмэл" ХК (MNH+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" (SUL-15.00%) болон "Бэрх Уул" ХК (BEU-14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 үнэт цаасыг 500 мянган төгрөгөөр арилжив.
"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16351.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,549,977,154,042.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.