"Ард санхүүгийн нэгдэл", "Сүү" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өчигдөр I, II, III ангиллын 18 ХК-ийн 18.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 114.295 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+0.77%) болон "Сүү" ХК (SUU+0.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Цагаантолгой" (TSA-8.00%) болон "Монос хүнс" ХК (MFC-4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаасыг 400.000 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.31 хувиар буурч 16443.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,493,436,321,864.66 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.