"Улаанбаатар хивс", "Бодь Даатгал" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 28 ХК-ийн 36 сая төгрөгийн үнийн дүн бүхий 214.088 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Улаанбаатар хивс" (UBH+14.71%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+6.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянтээг" (BTG-14.96%) болон "Шарын гол" ХК (SHG-14.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 үнэт цаасыг 402 мянган төгрөгөөр арилжжээ.
"TOP 20" индекс 0.22 хувиар буурч 16379.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,483,944,643,214.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.