Нийт 23 компанийн 287.312 хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-20 10:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 7 хоногт нийт 70,289,966.44 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 23 компанийн 287.312 хувьцаа арилжжээ.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа болон хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниудыг хүснэгтээр үзүүлэв. 


7 дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16543.86  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.70 хувиар өсөв.

Связанные новости