"УИД", "Би Ди Сек" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн 677.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,039,687 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+14.99%) болон "Би Ди Сек" ХК (BDS+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" (TEE-14.47) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG-11.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 998,000 төгрөгөөр арилжсан байна. "TOP 20" индекс 0.88 хувиар өсч 16351.64 нэгжид хүрсэн байна. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.