"Талх Чихэр", "Монос Хүнс" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-08 19:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 8-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 18 ХК-ийн  11,979,984.86 төгрөгийн үнийн дүн бүхий 72.138 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Талх Чихэр" (TCK+5.38%) болон "Монос Хүнс" ХК (MFC+3.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-7.41%) болон "Ард Санхүүгийн Групп" ХК (AARD-6.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.39 хувиар буурч, 16539.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,456,742,344,074.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Монголын Хөрөнгийн биржид энэ 5 дугаар сарын 4-8-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1,996,211,123.28 төгрөгийн арилжаа хийгээд байна.


Связанные новости