Ираны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /ISNA/. Швейцарын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф оролцохгүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави даваа гарагт мэдээлжээ.
А.Мусавигийн мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохоор төлөвлөж байсан боловч “тэд урьдчилсан төлөвлөгөө болон албан ёсны урилгыг үл харгалзан хуваариа гэнэт өөрчилсөн” тул М.Зариф оролцохгүй байх шийдвэрийг гаргасан ажээ.