Кимийн цэргийн шалгалтын талаарх мэдээний тоо өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны цэргийн хүчинтэй холбоотой шалгалтын талаарх мэдээний тоо ихээхэн өссөн байна.
Токио хотод төвтэй "Radio Press" агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын төв мэдээний агентлаг энэ долоо хоногийн даваагаас пүрэв гарагийн хугацаанд Кимийн талаарх 109 мэдээг нийтэлжээ. Тэдгээрээс 30 мэдээ буюу нийт мэдээний 27 хувийг цэргийн шалгалтын талаарх мэдээ эзэлсэн байна. Уг үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 22 хувиар өсжээ.
Ким Жөн Ун БНАСАУ-ыг 2012 оноос удирдаж эхэлснээсээ хойш 2018 онд хамгийн цөөн цэргийн шалгалт хийсэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Ким энэ онд цэргийн шалгалтаа нэмэгдүүлсэн нь Вашингтон хоригоо хэвээр хадгалж, Сөүлтэй хамтарсан цэргийн сургуулиа үргэлжлүүлэн явуулсантай холбоотой ажээ.