ЮНЕСКО хиймэл оюун ухааны салбарын ёс зүйн хэм хэмжээг боловсруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /France Presse/. ЮНЕСКО-гийн гишүүн орнууд хиймэл оюун ухааны салбарын ёс зүйн хэм хэмжээг боловсруулах үүргийг тус байгууллагад өгчээ.
Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, “ЮНЕСКО-гиийн гишүүн орнууд ийм шийдвэрийг санал нэгтэй гаргажээ". Хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулахыг 193 улс бүгд дэмжсэн байна.
ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд энэ асуудлаар олон улсын шинжээчдэд хандсан бөгөөд тэд найман сарын хугацаанд ёс зүйн хэм хэмжээг боловсруулах аж.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулай энэ сарын 12-нд эхэлсэн тус байгууллагын ерөнхий бага хурлыг нээж үг хэлэхдээ, "хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлаар нэгдсэн харах өнцөгтэй болохыг" дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бага хурал 11 дүгээр сарын 27-нд дуусна.