Д.Трамп үнэртэй ус гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-01 11:22:01

НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Forbes/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтдаа зориулан хоёр сүрчиг гаргаснаа танилцуулжээ. 


“Трампын үнэртнүүд худалдаанд гарлаа. Ялалт, хүч чадал, амжилтыг бэлгэдэж байгаа учраас “Ялалт 45-47” (Victory 45-47) гэж нэрлэсэн сүрчгүүд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд зориулагдсан. Өөртөө нэгийг аваарай, мөн хайртай дотны хүмүүстээ авч өгөхөө мартуузай. Таашаал авч, сэтгэл ханамжийг мэдрээрэй, мөн ялалтаа үргэлжлүүлээрэй!” хэмээн Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичжээ. 


100 мл-ийн багтаамжтай үнэртнүүдийн савыг АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгчийг дүрсэлсэн алтан баримлаар чимэглэсэн байна. Саван дээр мөн Д.Трампын гарын үсэг байгаа ажээ. Эрэгтэй, эмэгтэй үнэртнүүдийг 249 доллароор худалдаж авах боломжтой. 


Д.Трамп өмнө нь НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Рютте түүнийг эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр “аав” гэж нэрлэсний дараа ийм үгтэй футболк гаргасан юм. 


Энэхүү футболкийг улбар шар болон гүн хөх өнгөөр захиалан, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны санхүүжилтийн сан руу 35 ам.долларын хандив өргөж худалдан авах боломжтой.




Связанные новости