Украины Ерөнхийлөгчтэй Ж.Байдены талаар ярилцсан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-23 12:35:44

ВАШИНГТОН. /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнгөрсөн долдугаар сард утсаар ярих үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж буй Жо Байден болон түүний хүүгийн талаар хэлэлцсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


АНУ, Украины төрийн тэргүүн нарын өнгөрсөн долдугаар сарын 25-нд хийсэн дуудлагын талаарх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсантай холбогдуулан Д.Трамп өнгөрсөн ням гарагт ийнхүү мэдэгдсэн байна.


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Д.Трамп Украины Ерөнхийлөгчөөс Ж.Байденыг мөрдөн шалгахыг хүссэн бөгөөд Ардчилсан намын төлөөлөгчдийн үзэж буйгаар энэ нь 2020 оны сонгуульд гадаадын орон хөндлөнгөөс оролцохыг дэмжсэн үйлдэл ажээ.


“Уг харилцан ярианы үеэр В.Зеленскийд баяр хүргэж, авлига болон Ж.Байден шиг хүмүүсийн тухай ярилцаж, түүний хүү Украинд авлигыг бий болгож эхэлсэн талаар хэлэлцсэн” гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Мөн тэрбээр өөрийгөө ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргаагүй хэмээн мэдэгджээ. 

Связанные новости