Путин, Нетаньяху нар Ойрхи Дорнодын асуудлаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч
Владимир Путин болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар хоёр улсын харилцаа болон Ойрхи Дорнод дахь нөхцөл
байдлын талаар даваа гарагт хэлэлцсэн байна.
Кремлинээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дээрх харилцан яриаг Израилын
тал санаачилсан ажээ.
Голаны өндөрлөгийг Израилын нутаг хэмээн Вашингтон хүлээн зөвшөөрсний дараа Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал муудаж магадгүй байгаа энэ үед Путин, Нетаньяху нар утсаар ярьжээ.
ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын
дэмжлэгтэйгээр Дамасктай байгуулсан хэлэлцээрийн дагуу Сири дэх “Хмеймим” агаарын цэргийн бааз болон “Тартус” тэнгисийн цэргийн баазын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.