БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-15 10:51:09

БЭЭЖИН. /TASS/. Арван гурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ хоёрдугаар чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, уг хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.


Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы үеэр хэлэлцэх гол баримт бичгүүдийн нэг байсан юм. Энэ хуулийг баталснаар, өмнөх хэд хэдэн хязгаарлалтыг арилгаж, гадаадын хөрөнгийг ашиглахад илүү ил тод байдлыг хангах, гадаадын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн гэж Хятадын эрх баригчид урьд нь мэдээлжээ. 


Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэний хэлснээр, “шинэ хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдад  дэлхийн хамгийн шилдэг нөхцөлийг бүрдүүлэх боломж олгоно”.

Связанные новости