“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА
Новости/. “Brexit”-ийн асуудлаархи Европын Холбоотой байгуулсан
хэлэлцээрийг Их Британийн парламентын гишүүд дахин баталсангүй. Парламентын
гишүүдийн 391 нь баримт бичгийг эсэргүүцсэн бол 242 нь дэмжсэн байна.
Ингэснээр парламентын гишүүд гэрээ байгуулахгүйгээр “Brexit”-ийг хэрэгжүүлэх тухай санал хураалтыг явуулах болж байгаа юм. “Brexit”-ийн хугацааг хойшлуулах нь асуудлыг шийдэхгүй гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн байна.
ЕХ болон сайд нарынхаа танхимтай зөвшилцөн баталсан "Brexit"-ийн гэрээг өнгөрсөн нэгдүгээр сард Их Британийн парламент батлаагүй билээ. Гишүүд Ирландын хилийн асуудлаархи хэлэлцээтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахыг шаардсан юм.