А.Бутефлика ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАЛЖИР. /BBC/. Алжирын
Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика ирэх дөрөвдүгээр сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулаад, сонгуульд тав дахь удаагаа
өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
А.Бутефлика ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тав дахь удаагаа нэрээ
дэвшүүлсэн нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш Алжир даяар олныг хамарсан
жагсаал цуглаан өрнөхөд хүргэсэн билээ.
Тэрбээр Алжирын Ерөнхийлөгчийн албыг 20 жилийн турш хашиж байгаа бөгөөд
2013 онд цус харваснаас хойш олон нийтэд харагдах нь цөөрсөн юм.
“Сонгуулийн шинэ тов хараахан гараагүй байна. Танхимын халаа сэлгээг
удахгүй хийнэ” гэж Ерөнхийлөгчийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Түүнчлэн
уг мэдэгдэлд ерөнхийлөгчийн сонгуулийг дахин товлохоос өмнө А.Бутефлика огцрох
эсэх талаар дурдаагүй ажээ.