Өмнөд Хятадын тэнгис хэнд ч хамаарахгүй гэж М.Пенс мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИНГАПУР. /ТАСС/. Өмнөд Хятадын тэнгис хэнд ч хамаарахгүй бөгөөд Америк улс тус тэнгист хөлөг онгоцуудыг явуулсаар байх болно гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгджээ.
“Өмнөд Хятадын тэнгис аль ч улсад
хамаарахгүй бөгөөд үндэсний ашиг сонирхлуудыг төлөөлж буй аль ч газруудад АНУ
олон улсын эрх зүйн үндсэн дээр хөлөг онгоц явуулж, нислэг үйлдсээр байх болно”
гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнө нь Өмнөд Хятадын тэнгис Хятадын гарт байгаа гэдэгтэй эвлэрэхийг Филиппиний
Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын эрх баригчид болон түүний холбоотнуудад уриалжээ.
Энэ тухай тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Сингапурт болсон АСЕАН буюу Зүүн Өмнөд
Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын
дараа хэлсэн байна. Түүнчлэн Хятадын эрх баригчдад бухимдал төрүүлэхгүйн тулд
Өмнөд Хятадын тэнгист хийх цэргийн сургуулилтаа АНУ зогсоох ёстой гэж тэрбээр
мэдэгдсэн байна.