Европын нэгдсэн арми байгуулах санааг нь дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-16 10:50:32

МОСКВА./ АиФ/. Европын нэгдсэн арми байгуулах талаархи Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны санааг Испанийн батлан хамгаалахын сайд Маргарита Роблес дэмжжээ.


“Европын холбоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг бүх зүйлийг Испанийн засгийн газар эерэгээр үнэлдэг. Европын Холбоо болон Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-гийн хамтын ажиллагаа, нэгдэл нягтралыг дээд зэргээр хөгжүүлэх хүрээнд тус санаачлагыг хэрэгжүүлэх ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Сануулан дурдахад, энэ сарын эхээр Э.Макрон нэгдсэн арми байгуулахыг Европын Холбоонд  санал болгосон билээ. Түүний санааг Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп шүүмжилсэн юм. 

Связанные новости