Луганскт сонгуулийн хэсгүүд нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-11 17:37:25

ЛУГАНСК. /ТАСС/. Өөрийгөө зарлан тунхагласан  Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тэргүүн болон Ардын зөвлөлийн депутатуудын сонгууль ямар нэгэн зөрчилгүй, хэвийн эхэлсэн тухай Луганскийн Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Екатерина Терещенко мэдэгджээ.


Орон нутгийн цагаар 8:00 цагт Луганскт 316 сонгуулийн хэсэг нээгдсэн тухай сонгуулийн төв комисс мэдээлсэн байна. "Риа Новости" агентлагийн мэдээлснээр, Луганскийн тэргүүний сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. 

Связанные новости