Бразил-Хятадын харилцааг өндөр ач холбогдолтой гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-06 17:39:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Бразил-Хятадын харилцаа нь өндөр ач холбогдолтой бөгөөд БНХАУ нь манай улсын хамгийн сайн хамтын ажиллагаатай түнш юм” гэж Бразилын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жаир Болсонару хоёр улсын харилцааны талаар ярих үеэрээ тэмдэглэжээ.


Тэрбээр энэ тухайгаа Бразилд суугаа БНХАУ-ын Элчин сайд Ли Жинжаньтай Рио-Де-Жанейро хотноо уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


Ирэх оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь эхлэх Ж.Болсонаругийн мэдэгдсэнээр, хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд хоёр талын харилцаа цаашид шинэ шатанд хүрнэ хэмээн найдаж байгаа аж.


“Манай улс Бразил улстай байгуулсан бие биеэ хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд үндэслэсэн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байна” гэж тус улсад суугаа Хятадын төлөөлөгч мэдэгджээ. 

Связанные новости