АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилт хийх эсэхийг ирэх сард шийднэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг ирэх жил зохион байгуулах эсэх шийдвэрийг 12 дугаар сарын 1-нд гаргана гэж тус хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар мэдэгдлээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Дү нар өчигдөр Вашингтон хотод уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Өнгөрсөн зургадугаар сард Сингапурт болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа АНУ, БНСУ хэд хэдэн цэргийн хамтарсан сургуулилтаа цуцалсан билээ.
"Бид хэд хэдэн сургуулилтыг цуцалсан. Гэхдээ энэ нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг бүрэн зогсоож байгаа гэсэн үг биш юм. Үүний зэрэгцээ БНАСАУ-аас ирэх заналхийлэл ч гэсэн буурч байна" гэж Жеймс Маттис хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.