БНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоолыг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /ТASS/. БНАСАУ-д хүний эрхийг зөрчиж байгааг буруушаасан шинэ тогтоолыг НҮБ-д лхагва гарагт танилцуулжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг тус байгууллага дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлав.
Европын Холбоо болон Япон улсын санаачилсан уг тогтоолыг хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Гурав дахь хороонд танилцуулсан байна. Шинэ баримт бичиг 2017 онд баталсан тогтоолтой тун төстэй тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Уг тогтоолд Умард Солонгост хүний эрхийг олон жилийн турш тогтмол, бүдүүлгээр, өргөн хүрээнд зөрчиж байгааг буруушаасан байна.
Шинэ тогтоолын төслийг боловсруулагчид БНАСАУ дахь хүний эрхийн байдлыг Олон улсын эрүүгийн шүүхээр хэлэлцүүлж, тус улсын удирдагчдыг хариуцлагад татахыг НҮБ-д уриалжээ.
Үүний сацуу, баримт бичигт 1950-1953 оны Солонгосын дайны үеэр хуваагдсан гэр бүлүүдийн асуудлаар БНСУ болон БНАСАУ хооронд байгуулсан хэлэлцээрийг сайшаасан байна.