Этиоп улсын Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАДДИС АБЕБА. /Xinhua/. Этиоп улсын парламент пүрэв гарагт хуралдаж, тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр Сахле-Ворк Зевдег томилсон бөгөөд тэрбээр Этиоп улсын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.
2013 оны 10
дугаар сараас хойш тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Мулату Тешоме өчигдөр
буюу лхагва гарагт албан ёсоор огцрох хүсэлтээ парламентэд өргөн барьсан юм. Үүнээс
хэдхэн цагийн дараа парламентын хоёр танхим хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан
байна.
С.Зевде нь дэлхий
нийтэд, тивүүдэд төдийгүй НҮБ, Африкийн холбоо зэрэг олон улсын болон бүс
нутгийн байгууллагад Этиоп улсыг төлөөлдөг, нэртэй дипломат ажээ.