Канад улс Саудын Арабтай байгуулсан зэвсгийн хэлэлцээрээ цуцалж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /ТАСС/. Канадын засгийн газар Саудын Арабтай байгуулсан зэвсгийн
хэлэлцээрээ цуцалж магадгүй гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо “Tout
Le Monde En Parle” шоу нэвтрүүлэгт
ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
"Тэдэнд худалддаг зэвсгүүдийг ашиглахдаа хэрэгжүүлэх ёстой зүйл заалтууд гэж
гэрээнд бий. Тэд энэ зүйл заалтуудыг биелүүлэхгүй бол бид гэрээг заавал цуцлах
болно. Манай улс үргэлж хүний эрхийг хамгаалах болно” гэж тэрбээр ярьсан байна.
Канадын “General Dynamics Land Systems “ компани Саудын Арабад 740 орчим хуягт тээвэрлэгч
нийлүүлсэн тухай өмнө нь мэдээлжээ. Нийлүүлэлт 2017 онд эхэлсэн бөгөөд 15
тэрбум канад долларын уг гэрээг 2014 оны 2 дугаар сард байгуулж байсан аж.