Усанд осолдсон гэх хүнийг хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/.Есдүгээр сарын 16-ны орой Дорнод аймгийн төвийн зүүн урд захад буй цементэн гүүрнээс зүүн тийш 25 км-т 39 настай М гэх иргэн усанд живсэн тухай дуудлага ОБГ-т ирсэн байна.
Аврагч нар цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулж осол болсон газраас 100 метр зайд Хэрлэн голын эрэг дагуу хайж, 2.5 метрийн гүнд таван удаа шумбалт хийсэн ч олдоогүй аж. Үзэгдэх орчин хязгаарлагдсан учир тухайн өдрийн 19.00 цагт эрлийн ажиллагааг зогсоожээ. Одоогоор эрэл үргэлжилж байна гэж ОБГ-аас мэдээллээ.
Бороо хур татарсан ч голуудын усны түвшин их байгаа учраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна.
Д.Дэлгэрмаа
Связанные новости

Президенты Монголии и Республики Корея обсудили состояние и перспективы двусторонних отношений
1 час

Команда "Улаанбаатар Амазонс" отправится в Китай для участия в финале Женской серии 2025 года
1 день