Хилийн боомтууд сар шинээр амарна
МОНГОЛЫН МЭДЭЭХөрш орнуудын Засгийн газартай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдөр амарна.
Мөн агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцан албанаас мэдээллээ.
Ж.Батсайхан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня