Египет охин усан доор хамгийн урт хугацааг өнгөрүүлж, дээд амжилт тогтоожээ
КАИР. /ТАСС/. Дэлхийн хамгийн хүнд, тэвчээр шаардсан дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд усан дотор өнгөрүүлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоосон Египетийн залуу охин оржээ. Улаан тэнгисийн Шарм-эш-Шейх амралт сувиллын хотхоны ойролцоо тэрбээр усан дор амьсгалдаг аппараттай далайн ёроолд 2 гаруй өдрийг өнгөрүүлжээ.
2420 дня