Ливийн ГХЯ-нд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ТАСС/. Триполи хот дахь Ливийн Гадаад хэргийн яаманд үйлдсэн
халдлагын хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн гэж “Ройтерс”
агентлаг мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Ливийн Гадаад хэргийн яамны байранд өнгөрсөн
мягмар гарагт үйлдсэн халдлагын улмаас 3 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн бэртэж
гэмтжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Гадаад хэргийн яамны Лалын хамтын
ажиллагааны газрын дарга Ибрагим аш-Шаиби, Триполийн хамгаалах хүчний хэлтсийн албан ёсны
төлөөлөгч Абдуррахман аль-Мазугифи нар болон нэг эмч байжээ.