Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт хилийн дагуу хана босгох талаар зөвшилцөлд хүрэх хүртэл үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-26 14:18:28

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт Мексикийн хилийн дагуу хана босгох талаар тохиролцоонд хүрэх хүртэл үргэлжилнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэв.


“Засгийн газар хэзээ дахин нээгдэхийг би хэлж мэдэхгүй байна. Ханыг барихгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжлэхгүй” гэж Зул сарын баярыг тохиолдуулан хилийн чанадад алба хааж буй Америк цэргүүдтэй дүрс бичлэгээр ярилцсаны дараа Д.Трамп сэтгүүлчдэд хэлжээ.


Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн Дотоодын аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам болон Хөдөө аж ахуйн яам зэрэг Холбооны Засгийн газрын зарим байгууллагын үйл ажиллагаа санхүүжилт байхгүйн улмаас түр зогсоход хүрсэн билээ.


Хилийн дагуу хана барих нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэрээ хамгийн олон удаа давтан хэлж байсан амлалтуудын нэг хэдий ч Ардчилсан намынхан үүний эсрэг байр суурьтай байгаа юм. 

Связанные новости